Баян-Өндөр сумын түүх


Image

Баян-Өндөр сум нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 28,1 мянган га нутаг дэвсгэртэй, 27351 өрхийн 100545 гаруй иргэнтэй Монгол улсын хамгийн том сум юм.

Засаг захиргааны 22 нэгжтэй. Малчин, мал бүхий 576 өрхийн 204 нь мал бүхий, 372 нь малчин өрхтэй. 9 ААН байдаг бөгөөд 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 59291 толгой мал тоолуулснаас тэмээ-40, адуу-5949, үхэр-9454, хонь-26641, ямаа-17207 тус тус тоологдсон.

Хүн амын жилийн дундаж өсөлт 1.5 хувь. Нийт хүн амын 60.7% нь идэр залуу насныхан, 32.1% нь хүүхдүүд, 7.2% нь өндөр настнууд оршин сууж байна. Сумын нутаг дэвсгэрт 113 төрийн байгууллага, 4592 ААН үйл ажиллагаагаа явуулж байгаа нь  Орхон аймгийн нийт ААН-н 97,7 хувийг эзлэж байна. Манай суманд тохилог орон сууц 117 байдаг. Орон сууцанд 9557 өрхийн 35169 хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 35,9 хувь юм.

              Баян-Өндөр сум нь манай улсын хэмжээнд хамгийн том сум бөгөөд бусад аймгийн сумдуудтай харьцуулахад дэд бүтэц сайн хөгжсөн. Сумын нутаг дэвсгэр дэхь сайжруулсан зам 31 км, хатуу хучилттай зам 36 км, хөнгөвчилсөн хучилттай зам 112 км, ердийн хөрсөн зам 48 км байна.

            Манай суманд зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт” үйлдвэр сүндэрлэн босч үйл ажиллагаагаа явуулаад өдгөө 42 жилийн нүүрийг үзэж байна. Мөн хивс үйлдвэрлэл нь дотоодын хэрэгцээнийхээ 75 хувийг хангадаг жилд 2190-2555 тонн зэс утас, цахилгааны утас үйлдвэрлэдэг Монгол Америкийн хамтарсан  “Эрдмин” ХХК, Жилд 10 мянган тонн дотоодын  зэсийг гидрометолургийн аргаар ялгах хүчин чадалтай “Ачит ихт” ХХК, барилгын материал үйлдвэрлэлийн “Очир” төв зэрэг томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна.

            Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь төрийн албаны ёс зүйг эрхэмлэн төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, ил тод, түргэн шуурхай хүргэх эрхэм зорилготой ажиллаж байна.

            Ард иргэдээ эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн Эко Баян-Өндөр төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

            Жижиг дунд, бичил үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэдийнхээ саналыг үндэслэн тэдгээрийг дэмжин зээл тусламжид хамруулж төслийн хүрээнд 2019 оны байдлаар нийт 20 бичил үйлдвэрлэл байгуулагдаж 94 иргэн байнгын болон түр ажлын байраар хангагдсан байна.

            Эко Баян-Өндөр төслийн хүрээнд жимс жимсгэнэ боловсруулах бага оврын цехийг ашиглалтад оруулж 5 төрлийн жимсний жүүс үйлдвэрлэн бэлгийн багц болгон зах зээлд нийлүүлж эхэллээ. Энэ нь гадаад дотоодын зочид төлөөлөгч, аялал зугаалгаар яваа жуулчдад барих Орхон аймгийн брэнд бүтээгдэхүүн болж чадсан байна.

            Бид 2019 онд орон нутагтаа хийсэн томоохон бүтээн байгуулалт нь орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага иргэн бүрийн оролцоотойгоор Ёс заншлын өргөө, Хөв цөөрөм, 30 мянган модтой төгөл бүхий түүхэн уламжлалыг илтгэх амралт, аялал зугаалгын цогцолборыг бий болголоо. Уг бүтээн байгуулалт хийгдсэнээрээ иргэд эрүүл агаарт амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд багачууд төдийгүй эртний түүх соёлоо мартагнасан хэн бүхэн сэргээн санах, танилцах, Монгол ёс заншлаа, түүх соёлоо авч үлдэх ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх