Image

Оюут баг 1994 онд Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу “Оюут” нэртэйгээр зохион байгуулагдсан.

Тус баг нь нийгэм эдийн засгийн байдал 126,8  га нутаг дэвсгэртэй. Зүүн талаараа Баянцагаан, баруун талаараа Уурхайчин, хойд талаараа Зэст баг, өмнө талаараа Булган аймгийн Орхон сумтай хилэлдэг.

Оюут баг нь Багийн засаг дарга А.Бямбасүрэн, зохион байгуулагч Б.Жаргалсайхан, нийгмийн ажилтан Х.Дэжид, хэсгийн ахлагчаар О.Эрдэнэдалай, Б.Мягмаржрагал,М.Мөнхтуяа ,Г.Наранцэцэг,Х.Туяа Мэндцэцэн ӨЭМТ-ийн Их эмч Л.Алтанцэцэг, эмч Т.Болормаа сувилагч Б.Баяндалай, Ж.Уранчимэг, С.Хишигжав, Цагдаагийн хэсгийн байцаагч ахмад П.Мөнх-Очир нар төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Тус баг нь 1587 өрхийн 5928 хүн амтай.

Үүнээс: 0-18 насны-2137

   55 ба 60-аас дээш насны 680

              Хөдөлмөрийн насны-3111 иргэн байна.

Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 80% нь “Эрдэнэт үйлдвэр”-ТӨҮГ ажиллаж байна.

Гадаадын иргэд 118 байна.

Тус багт нийт 132 ААН-үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Төрийн байгууллага Баян-Өндөр сумын ЗДТГ, БОАЖГ, УБГ, Лаборатори-8 сургууль, Орхон МСҮТ, Дэгдээхий цэцэрлэг, 5-р цэцэрлэг, ШУТИС, Монгол-Туркын хамтарсан сургуулиуд үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Тус багт:

  • Хөдөлмөрийн баатар-1
  • Соёлын гавъяат зүтгэлтэн-1
  • Гавъяат тамирчин-1
  • Аж үйлдвэрийн гавъяат ажилтан-2
  • Улсын алдарт уяач-2
  • Олон улсын хэмжээний мастер-18
  • Спортын мастер-110
  • Урлаг спортын зэрэг цолтой-840 гаруй иргэд амьдарч байна.

Тус багийн нутаг дэвсгэрт Монгол улсын хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэг, Хуурч эмэгтэй хөшөө зэрэг хөшөө дурсгалтай.

Тус баг нь 27 байртай. Оюунцэцэг захиралтай “Баян”, Б.Эрдэнэдаваа захиралтай “Цагаан шувуут”, Равдан захиралтай “Эрдэнэт-99”, Дэлгэр-Отгон захиралтай “Сөүл”, Ганхуяг захиралтай “Уурхайчин” СӨХ-ууд ажиллаж байна.

2 Оюут Засаг дарга  А.Бямбасүрэн   70357343 99065857
Зохион байгуулагч Х.Дэжид  99364434
Нийгмийн ажилтан Б.Цолмон 99226455

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх