Их залуу


Image

Их залуу баг нь Орхон аймгийн ИТХ-ын 2007 оны 10-р дугаар сарын 12-ны өдрийн ээлжит 14-р хуралдааны 04 тоот тогтоол гарч, 288 гудамж, 1336 өрх, 4211 хүн амыг Шанд багаас таслан «Их залуу» нэртэйгээр байгуулагдсан. Багийн анхны ИНХурал 2007 оны 12-р сарын 23-нд хуралдаж ИНХ-ын даргаар Г.Дуламжав, Засаг даргаар В.Машлай нарыг сонгон баталж тус баг нь 2008 оны 01-р сарын 03-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. 2008 оны 3-р сард багийн ИНХ хуралдаж ИНХ-ын даргаар Б.Баасанжаргал, Засаг даргаар Я.Тунгалаг нар сонгогдож 2013 он хүртэл ажилласан.

2013 оны Иргэдийн нийтийн хурлаас Засаг даргаар С.Төмөрбаатар нар сонгогдон одоог болтол ажиллаж байна. Тус баг нь 2013 оны эцэст 2106 өрх, 7198 хүн амтай тоологдсон бөгөөд аймгийн ИТХ-ын 2013 оны 09 сарын 26-ний өдрийн 01 тоот тогтоолоор 1050 өрх, 3326 хүн амыг таслан “Яргуйт баг” нэртэйгээр шинэ баг гаргаж 1010 өрх, 3750 хүн амтай үлдсэн. 320.48 га газартай, нутаг дэвсгэр нь Шанд, баруун задгай, Их залуу гэсэн 3-н хэсэгт хуваагддаг. Урд, зүүн талаараа Уртын гол, Рашаант баг, баруун талаара Яргуйт баг, хойд хэсгээрээ Шанд багтай хил залган байрладаг.

2016 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Х.Оюун-Эрдэнэ, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр Ж.Дарьсүрэн, багийн ИНХ-ын даргаар Б.Оросжаргал  ахмадын даргаар Д.Цэцэгсүрэн нар сонгогдон ажиллаж байсан.

2020 онд Багийн ажлын алба нь Засаг дарга С.Төмөрбаатар, Зохион байгуулагч Б.Нарангэрэл, Нийгмийн ажилтан Б.Цэцэгмаа , Ахмадын дарга Д.Цэцэгсүрэн, халамжийн мэргэжилтэн Э.Баярмаа, 4 хэсгийн ахлагч нарын 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Багийн нутаг дэвсгэрт 15-р сургууль, 23-р цэцэрлэг, Цагдаагийн хэсэг, Энхжих мандариваа ӨЭМТ зэрэг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн 25  аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

2020 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Х.Оюун-Эрдэнэ, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр С.Төмөрбаатар, багийн ИНХ-ын даргаар Б.Оросжаргал, ахмадын даргаар Д.Цэцэгсүрэн нар сонгогдон ажиллаж байна.

Тус баг нь 2020 оны эцэст 1166 өрх, 4224 хүн амтай, үүнээс 2140 нь эрэгтэй, 2084 нь эмэгтэй жилийн эцсийн байдлаар бүртгэгдсэн байна.

19 Их залуу Засаг дарга  Э.Пунсалдулам 98982942 95344043
Зохион байгуулагч Э.Нурмаа 99626288
Нийгмийн ажилтан Б.Цэцэгмаа 95377909

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх