Тус баг нь анх 1994 оны 4-р сарын 8-ны єдрийн Эрдэнэт хотын АДХ-ын 14-р тогтоолоор байгуулагдсан. Одоо Багийн Засаг даргаар Г.Гансүх, зохион байгуулагчаар С.Хорол-Эрдэнэ, нийгмийн ажилтан Г.Ганхаш, хэсгийн ахлагч Н.Одцэцэг, М.Тунгалаг, А.Эрдэнэтуяа, Т.Сэргэлэн, О.Золзаяа, Д.Солонго нар ажиллаж байна. 22 байр хариуцсан 6 хэсгийн ахлагчтайгаар төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэн ажиллаж байна. Одоо 1623 өрх, 5856 хүн амтай үүнээс эмэгтэй 3068, эрэгтэй 2788, 0-7 насны хүүхэд 976, 8-17 насны хүүхэд 1041, 18-35 насны залуучууд 1446, 728 ахмадтай. Үүнээс 70-дээш насны 143 өндөр настантай. Оршин суугчдын 70% нь УБҮ-ийн ажиллагсад, уурхайн анхдагч илгээлтийн эзэд, ахмад, дунд, залуу үеийхэн байдгаараа онцлогтой. Орон сууцны 22 байртай, Цог, Уурхайчин, Их-Өргөө, Шинэ Өргөө зэрэг 4 СӨХ-той. Тус баг нь хүн ам, байгууллага ААН төвлөрсөн үйлдвэрлэл үйлчилгээний нягтрал ихтэй төвийн томоохон баг билээ. Тухайлбал: Багийн нутаг дэвсгэрт Эрдэнэт цогцолбор сургуулийн хичээлийн 1, 4-р байр, Одод, 6, 7, 8, 9, 17-р цэцэрлэг УБҮ-ийн эмнэлэг сувиллын алба, спорт ордон, ИПО, аймгийн спорт хороо, Хүүхэд залуучуудын театр, Стандартчилал хэмжилзүйн төв, Нэгдсэн лаборатори, Эрүүл мэндийн даатгалын газар, Захиргааны 4-р байр зэрэг 17 байгууллага, Төрийн банк, Кредит Монгол ББСБ, Хүрэнбулаг ХХК, Мотоблок трейд ХХК, Их танил ХХК, Эрдэнэт Чандмань ХХК, Орхон Чандмань ХХК, ВSВ сервис ХХК, PS moll ХХК, Оюу шагай ХХК, Түмэн үзэг ХХК, Богд гол ХХК, Бодгоно ХХК, ТОДГ ХХК, Анир-Ялдам ХХК, ЦАХ маркет, Төгөл худалдааны төв, Баян худалдааны төв, Хангайн бүсийн худалдааны төв барааны зах, Далх бүрэн ХХК, Эрдэнэт Импекс хүнсний зах зэрэг төвлөрсөн томоохон ААН-үүд үйл ажиллагаа явуулж байна. Дээрх үйлдвэрлэл, үйлчилгээний 248 цэг салбарын байранд 2400 гаруй иргэн ажлын байраар хангагдан ажиллаж байна. Багийн ажил, мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох сургалтад хамруулах, ажлын байраар хангах, орон гэргүй, эмзэг өрхөд нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, гэр олгуулах талаар ХХҮХэлтэс, УБҮ, ДЗОУБ, Эрдэнэт хамтын хөгжил зэрэг төрийн болон ТББ-тай тогтмол хамтран ажилладаг.
Мөн “Мэндцэцэн” ӨЭМТ, цагдаагийн хэв журам сахиулах 3-р төв нь багийн хүн амын эрүүл мэндийг хамгаалан, иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийгмийг дэг журмыг сахиулан ажиллаж байна. Багийн ажлын алба нь төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд ая тухтай тохилог орчинд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд анхааран баг хөгжүүлэх сан, ААН, иргэдийн дэмжлэгтэйгээр багийн ажлын байрыг компьютер, орчин үеийн иж бүрэн тавилгаар бүрэн тохижуулан, дотоод ажлаа тогтмолжууан, эмх цэгцтэй болгож, төрийн бодлого шийдвэрийг сурталчилах, хэрэгжүүлэх, ажлаараа тэргүүлэн 2006, 2019 онуудад сумын “Тэргүүний баг”-аар шалгарлаа. 2021 онд Баян-Өндөр сумын шилдэг ажилтнаар Багийн зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, Шилдэг Ахмадын зөвлөлийн даргаар тус тус шалгарсан. Тус баг нь аймаг, сумын ИТХТ-ийн мөрийн хөтөлбөр аймаг, сум, багийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэн тэдний санал хүсэлтийг ажил хэрэг болгох зорилттой ажиллаж байна.
3 | Уурхайчин | Засаг дарга | Г.Гансүх | 70357346 | 99901377 |
Зохион байгуулагч | С.Хорол-Эрдэнэ | 99053501 | |||
Нийгмийн ажилтан | Э.Индра | 95351885 |
Зип кодууд, багийн захиргаатай холбоо барих мэйл хаягийг бичиж нэмэхийг санал болгоё.
Сэтгэгдэл үлдээх