Тус баг нь 16 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 680 өрхтэй Эрдэнэт хотын орон сууц гудамжны 6-р хороо болж 1987 онд байгуулагдсан. 1994 оны 4-р сарын 8-ны өдрийн Эрдэнэт хотын АДХ-ын 14-р тогтоолоор Цагаанчулуут хэмээн нэрлэн баг болж ажиллах үндэс нь тавигдсан бөгөөд зүүн хэсгээрээ Согоот баг, хойд хэсгээрээ Булаг баг, баруун хэсгээрээ Рашаант, Уртын гол багууд, урд хэсгээрээ Дэнж багтай хиллэдэг томоохон газар нутагтай багуудын нэг юм. Тус баг нь 2600 хүн ам, 800 өрхтэй бөгөөд нийт хүн амын 49 % нь эрэгтэй, 51 % нь эмэгтэй. Багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Б. Золжаргал, Зохион байгуулагч Ж. Урантуяа, Нийгмийн ажилтан Н. Анхбаяр, Хэсгийн ахлагч Т. Эрдэнэчимэг, М. Оролзод, А. Мягмарсүрэн, Ж. Даваажаргал, О. Өнөрбаян нар ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх