Наран


Image

Наран баг нь 1984 оны 4 дүгээр сарын 8 хүртэл 2 дугаар хороо нэртэй ажиллаж байсан. Монгол улсын 1992 онд батлагдсан Үндсэн хууль Засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн заалтын дагуу Эрдэнэт хот Орхон аймаг болж, Найрамдал хороо Баянөндөр хороо нэгдэж Баянөндөр сум нэртэй засаг захиргааны шинэ бутэцтэйгээр 13 багтайгаар 1994 оны 04 дүгээр сарын  08-ны өдрийн Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 14 дүгээр тогтоолоор 10 дугаар баг буюу Наран баг болсон.

Багийн засаг даргаар Д.Дорждагва, Ш.Цэвэлмаа, Д.Цэцэгмаа, Уранцэцэг, С.Лхагвасүрэн, Ш.Раднаадагий, Намхайноров нар ажиллаж байсан.

Наран баг нь 18.5 га газар нутаг, 75 гудамж, 774 хаалгатай, 1109 өрх, 4000 хүн амтай, гэрт 268 өрх, байшинд 841 өрх, нийт хүн амын 50.15 хувь эрэгтэй, 49.93 хувь эмэгтэй, 1 дүгээр одонтой 81 эхчүүд, 2 дугаар одонтой 183 эхчүүд, 18 хүртэлх насны 1240 залуучууд, 55 дээш насны 484 ахмад, 80-84 насны 22, 85-89 насны 9, 90 насны 5 ахмад оршин суудаг.

10 Наран Засаг дарга  Б.Амаржаргал 70394043 99203869
Зохион байгуулагч С.Эрдэнэчимэг  99355827
Нийгмийн ажилтан С.Хишигжаргал 99550403

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх