Баянцагаан


Image

 

 

Баянцагаан баг анх 1994 оны  04-р сарын  08-ны өдрийн  Эрдэнэт хотын  АДХ-ын 14-тогтоолоор байгуулагдаж багийн засаг дарга гэсэн ганц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  2010 оны 10-р сард Баянцагаан багийн ажлын алба шинэ ажлын байранд шилжин орж Засаг дарга Зохион байгуулагч Нийгмийн ажилтан, 5 хэсгийн ахлагч нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  Мөн соёлын төв ашиглалтанд орж иргэдэд соёл хүмүүжлийн ажлыг  тогтмол хүргэж байна .

Баянцагаан баг нь 9269 га нутаг дэвсгэртэй, 1452 - өрхтэй , 5484- хүн амтай.

Багийн ажлын албаны бүрэлдэхүүнд Засаг дарга Галхүүгийн    Наранжав,  Зохион байуулагч   Олзвойн    Мөнхбаяр, Нийгмийн ажилтан Сурталын Оюунномин, Хэсгийн ахлагчаар Д.Нямсүрэн, Ж.Оюунтунгалаг, Ж.Нямсүрэн, Д.Алтанцэцэг, А.Оюунцэцэг, О.Мягмаржаргал нар ажиллаж байна.

Засаг дарга Г.Наранжав  2016-оны 11-р сараас үүрэгт ажлаа хүлээн авч үр бүтээлтэй  ажиллаж байна. Төр засгийн бодлого шийдвэрийг иргэдэд шуурхай хүргэх,    иргэн  төрийн хоорондох  уялдаа холбоог сайжруулах зорилгоор 6 хэсгийн ахлагч ажиллаж байна.

 Баянцагаан баг нь нутаг дэвсгэр том, хүн ихтэй томоохон багийн нэгт тооцогддог.Тус баг нутаг дэвсгэрээ дараах хэсэгт хувааж хэсгийн ахлагч нар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. / Вокзал,  Шинэ хороо, ПДУ, Хуучин хороо,   ДЦС,  бранк  байр /

Баянцагаан багийн нутаг дэвсгэрт  Зууны манлай бүтээн байгуулалттай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэт гурил ХХК, Ачит Ихт ХХК,  Эрдэнэт хивс ХХК , Ора металл ХХК, Эрдмин ХХК зэрэг үйлдвэрүүд,   ЭДЦС ТӨХК, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Эрдэнэт төмөр зам, Гаалийн газар, , Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн тамгын газар, Орхон АЗЗА ТӨХК, Авто Тээврийн үндэсний төв, Хот тохижуулах газар зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагууд, Орда заан хошуу ХХК, Эрдэнэт өег ХХК, Жүр үр ХХК, Номин тав трейд ХХК, Цагаан итгэлт ХХК, Идэрбаялаг ХХК, Гэва цог ХХК зэрэг томоохон 90 орчим аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

2016 - 2020 онд тус багаас Аймгийн ИТХ ын төлөөлөгч Д.Батлут,  Сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Баасансүрэн,  Г.Наранжав   нар сонгогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа иргэдийн санал санаачлагад тулгуурлан олон шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг  багийн нутаг дэвсгэрт хийж хэрэгжүүлэн ажилласан.

       Манай баг ажлынхаа   үр дүнгээрээ Аймгийн хэмжээнд  2014,2017 онд Аймгийн ГХУС ажлын хүрээнд  тэргүүн байр,  ГБХЗГ-аас   ургийн бичгээр шилдэг байр,   “Багийн хөгжлийг дэмжих”  дэд хөтөлбөрийн  хүрээнд 2018 онд тэргүүн байр, 2020 онд 4-р байр тус тус,  Иргэдийн  Урлаг спортын анхдугаар Их наадамд 3-р байрт шалгарч байсан.  

     Засаг дарга Г.Наранжав 2020-2024 онд Сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр дахин сонгогдон багийн Засаг дарга, Сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байна.

Бид Баянцагаан багийн иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдэд сайн сайхан орчин нөхцөлийг бүрдүүлэх “Жишиг Баг” болох зорилго тавин ажиллаж байна.

13 Баянцагаан Засаг дарга  Г.Наранжав 70357345 95958829
Зохион байгуулагч Б.Нарангэрэл 99774439
Нийгмийн ажилтан С.Оюунномин 95353523

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх