Даваат


Image

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Баян-Өндөр сумын ИТХ-ын 11 дүгээр хуралдааны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан. Даваат баг нь газар зүйн байршлын хувьд бгийн урд хэсгээрээ өргөн, хойд захаараа нарийвтар байршилтай, Баруун талаараа Булган аймгийн Бугат сумтай, зүүн, зүүн хойд талаараа Наран баг, урд талаараа Шанд багуудтай хиллэдэг. 

Даваат багийн ажлын алба шинэ ажлын байранд шилжин орж Засаг дарга Зохион байгуулагч Нийгмийн ажилтан, 5 хэсгийн ахлагч нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

Даваат баг 215 га, нутаг дэвсгэртэй, 1099 өрхтэй, 4169 хүн амтай.

Багийн ажлын албан бүрэлдэхүүнд Засаг дарга Хүрэлбаатарын Эрдэнэбулган, Зохион байгуулагч Зэдбазарын Пүрэвдорж,  Нийгмийн ажилтан Бат-Эрдэнийн Ууганчимэг, Хэсгийн ахлагч Х.Маяахүү, Л.Ариунтуяа, Ч.Энхтүвшин, Я.Ариунаа, Э.Отгонсүрэн нар ажиллаж байна.

Засаг дарга Х.Эрдэнэбулган 2022 оны ....  сараас үүрэгт ажлаа хүлээн авч үр бүтээлтэй ажиллаж байна.

Төр засгийн бодлого шийдвэрийг иргэдэд шуурхай хүргэх,    иргэн  төрийн хоорондох  уялдаа холбоог сайжруулах зорилгоор 5 хэсгийн ахлагч ажиллаж байна.

 Даваат баг нь нутаг дэвсгэр том, хүн ихтэй томоохон багийн нэгт тооцогддог.Тус баг нутаг дэвсгэрээ дараах хэсэгт хувааж хэсгийн ахлагч нар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. / Манхан, Ундарга, Зураа /.

Бид багийн иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдэд сайн сайхан орчин нөхцөлийг бүрдүүлэх “Жишиг Баг” болох зорилго тавин ажиллаж байна.

20 Даваат Засаг дарга  Х.Эрдэнэбулган 98951700 94110070
Зохион байгуулагч З.Пүрэвдорж 99290803
Нийгмийн ажилтан Б.Ууганчимэг 89280812

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх