БАЯНБУЛАГ БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
2007 онд Булаг багаас тасарч Орхон аймгийн иргэдийнн төлөөлөгчдийн 14-р хуралдааны 4-р тогтоолоор бие даасан баг болгох шийдвэр гарч Баян-Өндөр Хайрханыхаа Баянг угшил нэгтэй Булаг багийнхаа Булагийг нэрэндээ оруулан багийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр Баянбулаг нэр өгч 2007 оны 12-р сарын 22-ны өдөр багийн 264 иргэн оролцсон хуралдаан зохион байгуулан 926 өрх 3456 хүн амтайгаар анхдугаар хуралдаанаас багийн Засаг даргаар Ч.Дагвадорж ИТХ-ын даргаар М.Толя нарыг сонгож зохион байгуулагчаар Г.Баярмагнай хэсгийн ахлагч 5, 1 сахиултай төрийн анхан шатны үйлчилгээг иргэддээ үзүүлэхээр шинээр баг байгуулагдаж байсан түүхтэй. Баянбулаг баг нь 2400м/кв газар нутагтай. Төрийнн болон Төрийн бус нийт 18 аж ахуйн нэгж байгуулагатай. Хүн амын 70 хувь нь гэр хороололд 30 орчим хувь нь орон сууцны хороололд амьдарч байна. Одоо тус багт ИНХ – даргаар А.Норовбадам, Засаг дарга Д.Халтар, ЗБ Н.Пүрэвжав, НА О.Ариунтуул, Хэсгийн ахлагчаар Ц.Оюун-эрдэнэ, П.Баасан, С.Оюунцэцэг, Ж.Ууганжаргал нар 849 өрхийн 2967 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Бид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж, дотоод ажлаа эмх цэгцтэй болгож хүн амын өрхийн бүртгэлийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэн, нийгмийн халамж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэн тэдний санал хүсэлтийг ажил хэрэг болгох зорилго тавин ажиллаж байна.
18 | Баянбулаг | Засаг дарга | Д.Халтар | 70394445 | 99355860 |
Зохион байгуулагч | Н.Пүрэвжав | 99732426 | |||
Нийгмийн ажилтан | О.Ариунтуул | 90331105 |
Сэтгэгдэл үлдээх