Рашаант


Image

1998 онд Эрдэнэт хотын АДХ-ын 14-р тогтоолоор хороо нь багийн зохион байгуулалтанд орж, Шанд багийг тусгаарлан салж Рашаант баг үүсгэн байгуулагдсан бөгөөд  одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна..Рашаант баг нь 2012 оны жилийн эцсийн байдлаар  2,9 га нутаг дэвсгэрт 64 гудамж, 1924 өрхийн 6805 хүн амтай байсан байна. Хүн амын  өсөлтийн улмаас 2013 оны 09-р сарын 26-ны өдрийн ээлжит 9-р хуралдааны 01 тоот Тогтоолоор Уртын гол багийг тусгаарласан байна. Рашаант баг нь зүүн талаараа Наран, Цагаанчулуут баг, баруун талаараа Их залуу, Шанд, урд талаараа Уртын гол багуудтай хил залгаа оршдог.  2020 оны жилийн эцсийн байдлаар: 43 гудамжны  1136 өрхийн 4373 хүн амтай, 108,3  га нутаг дэвсгэртэй, 19 ААНБ-тай, хувийн 1 цэцэрлэгтэй юм. Хүн амын эрүүл мэндийг “Үйлс бадрах” “Мөнхийн гэгээ” ӨЭМТ-үүд хариуцан ажилладаг.

15 Рашаант Засаг дарга  С.Эрдэнэчимэг  70394438 95558612
Зохион байгуулагч Г.Долгоржав 88358111
Нийгмийн ажилтан Б.Мягмаржаргал 95353638

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх