Цаг үеийн мэдээлэл


Image

Орхон аймагт "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" амжилттай явагдаж дууслаа. Уг сургуульд Орхон аймгийн 42 байгууллагын мэргэжлийн ангийн 600 гаруй албан хаагчид оролцсон юм. Сургуулийн үеэр аливаа гамшгийн үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, дадлага сургуулилтыг 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиогоор аймгийн хэмжээнд 69358 иргэн "Цугларах цэг"-т цугларсан байна. Мөн газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилтыг зохион байгуулж 450 гаруй алба хаагчийг хамрууллаа. Сургалтын хугацаанд хийсэн ерөнхий ажлын үр дүнгээр Орхон аймаг "Онц" үнэлгээ авч, сургалтыг амжилттай өндөрлүүллээ. Дүнгийн хурлын үеэр сургалтанд идэвх санаачилгатай оролцсон зарим албан хаагчдыг шагнан урамшуулсан ба Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн Онцгой байдлын газрын II зэргийн одонгоор шагнууллаа. Сургалтанд хамрагдсан нийт албан хаагчид болон хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье.

 

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх