Цаг үеийн мэдээлэл


Image

Өнөөдөр шинээр томилогдсон Хот тохижуулах газрын дарга Б.Мөнхдалай мэргэжилтнүүдийн хамтаар Баян-Өндөр сумын 26 багийн Засаг дарга нартай уулзлаа. Уулзалтын үеэр тэрээр багуудад Хот тохижуулах газрын оролцоотойгоор хийж, хэрэгжүүлэх ажил болон яаралтай шийдвэрлэх асуудлуудын талаар багийн дарга нараас мэдээлэл авсан юм. Мөн багуудын Засаг дарга нарын зүгээс иргэдээс гарсан саналд үндэслэн Хот тохижуулах газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Хот тохижуулах газрын зүгээс багийн дарга нарын тавьсан санал хүсэлтийг нэн даруй шийдвэрлэн ажиллахаа мөн илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх