Цаг үеийн мэдээлэл


Image

Эрүүл мэндийн сайдын санаачилга, тушаалаар батлагдсан Үндэсний баг БОЭТ-д ажиллаж байна.

Энэ удаагийн Үндэсний багт ХСҮТ, УХТЭ, ШУГТЭ-ийн Хавдрын хими эмчилгээ, Хавдрын мэс засал, Судсан дотуурх мэс заслын эмч нар багтсан бөгөөд БОЭТ-д Элэг тайрах мэс засал, Элэгний хавдрын судас бөглөх мэс засал, Тархи болон титэм судасны судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг манай эмнэлгийн эмч нартай хамтран үзүүлэх юм. Үндэсний багийн гол зорилго нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн эмнэлгүүдийг чадавхжуулахад оршино.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх