УИХ-ын гишүүн Дамбын Батлут Баян-Өндөр сумын Дэнж, Эрдэнэ, Чингэл багийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-аар хэлэлцэн баталсан хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын хэсгийн тайлан, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг танилцууллаа. Мөн иргэдийн зүгээс
- Шар хөтөлийн авто замыг хатуу хучилттай болгох
- Эрчим хүчний үнийг чөлөөлөх тухай
- Түрээсийн орон сууцны тоог нэмэгдүүлэх, хувьчлах
- Ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин талбайг нэмэгдүүлэх
- Дэнж багийн авто замын ажлыг эрчимжүүлэх
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг санал, хүсэлтийг илэрхийлж, асуултад хариулт авлаа.
Сэтгэгдэл үлдээх