Цаг үеийн мэдээлэл


Image

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗАР ЭЗЭМШИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

📌📌📌Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай

📌Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”-д зааснаар хавсралтад дурдсан 244 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох нөхцөл бүрдсэнийг үүгээр мэдэгдэж байна.

📌Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу холбогдох тайлбар, саналаа нотлох баримтын хамт 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор Баян-Өндөр сумын ЗДТГ-т ирүүлнэ үү.

📌Дээрх хугацаанд үндэслэл бүхий тайлбар, санал ирүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэнд тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг мэдэгдье."

Орхон аймаг Баян-Өндөр сум хариуцсан Газрын даамал Г.Отгонбаяр

2025.05.20

Хүчингүй болгох жагсаалтыг доорх линкнээс харна уу.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх