Дүрстэй мэдээлэл


Image

📌📌📌11, 12 дугаар ангийн сурагчдад “Таны гадаадад суралцах гарц” сэдвээр уулзалтыг зохион байгууллаа.

📌Уг арга хэмжээнд дэлхийн 30 гаруй оронтой харилцдаг БНХАУ-н Гуанши мужийн Олон улсын боловсролын Кинпэй агентлагийн төлөөлөгч Су багш “Хятадад сураад ирээдүйгээ бүтээцгээе” илтгэл тавьж сурагчдын асуултад хариулж нээлттэй ярилцлаа.

📌United education сургалтын төв нь гадаад оронд суралцах, боловсрол эзэмших, мэргэжил дээшлүүлэх зорилготой хэн бүхэнд санхүүгийн нөхцөл байдалд нь тохируулан ажиллаж, амьдрах, сурч боловсорч, мэргэжил эзэмших, ур чадвараа дээшлүүлэх боломжийг нь нэгэн дор хангаж, хамгийн хүртээмжтэй, чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэн ажиллаж байна.

📌Уг компани нь 2017 оноос хойш дэлхийн 20 гаруй улсад 3000 гаруй оюутан, сурагчдыг гадаадад суралцах боломжийг олгон ажилласан. Уг сургалтын төвтэй холбогдохыг хүсвэл 7575-75-45, 94246020, 94246120 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.

https://www.facebook.com/reel/1316568113131635

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх