Цаг үеийн мэдээлэл


Image

📌Хоршоо эрхлэгчдийг дэмжих зорилгоор “ ХОРШООГ ЧАДАВХЖУУЛАХ” цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

📌Энэ удаагийн сургалтаар Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дани Монголын Нийгэмлэгийн “Хариуцлагатай, тогтвортой хоршоо” төслийг Орхон аймагт хэрэгжүүлэгч “Нийгмийн Түншлэлийн Сүлжээ” ТББ-тай хамтран төсөлд хамрагдаж буй, загвар хоршоо болгон сонгогдсон хоршоодод зориулсан “Хоршоонд хөтлөгддөг баримт бичгийн бүрдэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

📌Сургалтын үр дүнд сонгогдсон хоршоод үйл ажиллагаандаа шаардагдах бичиг баримтын иж бүрдэлтэй болж, зохион байгуулалт, удирдлагын чадавхаа нэмэгдүүллээ. Мөн хоршооны гишүүд “Хэрхэн хуримтлалын бүлэг байгуулах талаар” шаталсан мэдлэг эзэмшиж, санхүүгийн зохион байгуулалтын ач холбогдлын талаар мэдэж авлаа.

📌“Хариуцлагатай, тогтвортой хоршоо” төсөл нь загвар хоршоог бий болгох, хоршоодын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хоршооллын тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх