Сар шинийн баярын өдрүүдэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:
Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
Иргэд цахилгааны хэт ачаалал /халуун тогоо, плитка, ус буцалгагч гэх мэт/ үүсгэх, шингэрүүлсэн шатдаг хий, пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж, ил задгай үнс нурам асгахгүй байх, тагтай төмөр зориулалтын саванд хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байх,
Орон нутагт золголтоор явахдаа автомашин, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх