Цаг үеийн мэдээлэл


Image

⚠️ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хаврын улиралд цаг агаар дулаарч, цас мөс хайлснаас шалтгаалан шар усны үер үүсэх эрсдэл нэмэгдэж байна. Иймд иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхаарна уу.

▪️ Гэр, хашаа болон ойр орчмын цас, мөсийг цэвэрлэж, ус зайлуулах суваг шуудууг чөлөөлөх

▪️ Нам дор байрлалтай айл өрхүүд эд хөрөнгө, мал амьтнаа аюулгүй, өндөрлөг газарт байршуулах

▪️ Ус ихтэй жалга, суваг, голыг явган болон тээврийн хэрэгслээр гатлахгүй байх

▪️ Хүүхдийг ус тогтсон болон үерийн эрсдэлтэй бүсэд тоглуулахгүй байх

▪️ Цахилгааны утас, шон усанд автсан тохиолдолд ойртохгүй байх, мэргэжлийн байгууллагад мэдэгдэх

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх