23 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ 50 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ
Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Их залуу багийн 23 дугаар цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Тус цэцэрлэг нь 11 бүлгийн 345 хүүхэд, 40 багш ажилчидтай. Өмнө жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гаднах талбай болон хүүхдийн тоглоомын талбайд бүрэн шинэчлэлт хийгдсэн.
Энэ жилийн хүрээнд хүүхдийн сурах, хөгжих орчин болон багш нарын техник технологийн хэрэглэгдэхүүнд сайжруулалт хийгдлээ.
Сэтгэгдэл үлдээх