ИРГЭН ТА “ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-ДЭЭ ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ
Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд “Хотын их цэвэрлэгээ” Баян-Өндөр сумын ЗДТГ, Хот тохижуулах газраас зохион байгууллаа. Гурван өдрийн турш үргэлжлэх тус цэвэрлэгээнд өнөөдрийн байдлаар 36 төрийн байгууллага, ЕБ-ын 19 сургууль, 21 цэцэрлэг зэрэг байгууллагуудын 1000 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, нийт 76,890м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. Байгууллагууд багуудын ажлын албатай хамтран нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, үерийн далан, эзэнгүй хорооллын хог хаягдлыг өөрсдийн багаж, хэрэгсэл ашиглан цэвэрлэсэн юм.
Маргааш буюу 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Шанд, Даваат, Рашаант, Цагаанчулуут, Говил, Уртын гол багийн нутаг дэвсгэрт хуваарилагдсан байгууллагууд цэвэрлэгээ хийхээр төлөвлөгдсөн.
Хотын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, цэвэр цэмцгэр орчин нөхцөлийг бүрдүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууддаа талархал илэрхийлье. 


Хотын их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сэтгэгдэл үлдээх