Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан 1977 онд Зөвлөлтийн "Медьмолибденстрой" барилгын уран бүтээлчдийн босгосон Эрдэнэт хаалга хөшөөг Хот тохижуулах газартай хамтран сэргээн засварлаж, орчныг тохижуулна.
Ингэхдээ хуучны хэлбэр хийцийг алдагдуулалгүй засварлаж, будах бөгөөд тохижилтын ажил хийгдэнэ.
49 жилийн насжилттай энэ хөшөөг 2012 онд "Очир төв" ХХК 20 жилийн ойгоо тохиолдуулан өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж байсан юм.
Энэхүү хөшөө нь Эрдэнэтэд ирж, явж байгаа хэн бүхний сэтгэлд манайд тавтай зочилж байгаарай гэсэн утгыг илэрхийлдэг аж.
https://www.facebook.com/reel/1006312538392049
Сэтгэгдэл үлдээх