Цаг үеийн мэдээлэл


Image

📌📌📌Цэвэр усны шугам шинэчлэлийн ажлын хүрээнд ХҮРЭНБУЛАГ БАГТ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАНА

📌ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй "Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал" төслийн хүрээнд "Престиж Инженеринг" ХХК "Цэвэр усны шугам сүлжээ" шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна.

📌2026 оны 5 дугаар сарын 13-наас 5 дугаар сарын 23-ны өдрүүдэд Хүрэнбулаг багийн 4-26 дугаар байрны урд хэсэг болон 4-16 дугаар байрны урд хэсгийн авто замыг түр хаана. /120 м цэвэр ус, дулааны шугам шинэчилнэ/

📌Мөн 2026 оны 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 14-нд 4-20 дугаар байрны хойд талаас 4-16 дугаар байрны хойд тал хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. /300 м ус, дулааны шугам шинэчилнэ/

📌Уг ажилтай холбогдуулан иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо түр замыг ашиглан аюулгүй зорчихыг хүсье.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх