Хойд бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт Булган аймагт зохион байгуулагдаж байна. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮЯ-ын сайд Ц.Идэрбат нар мөн хойд бүсийн хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүд, мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллүүд оролцож байна.
Уулзалтаар орон нутагт тулгамдаж буй асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэн, шийдвэрлэх гарц боломжийг тодорхойлохын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч байна.
Мөн бүс нутгийн онцлогт нийцсэн хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого, үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжих асуудлыг онцоллоо.







Сэтгэгдэл үлдээх