Цаг үеийн мэдээлэл


Image

Баян-Өндөр сумын Засаг дарга бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баасансүрэн сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Наранжав, О.Амарсайхан болон албаны бусад төлөөлөгчдийн хамт өнөөдөр тойрогтоо ажиллалаа. Энэ үеэр Баянцагаан багт улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын явцтай танилцсан. Тус багт баригдаж буй томоохон бүтээн байгуулалтаас дурьдвал Хүүхэд хамгааллын байр, Авто вокзалын барилгын ажил мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар ПДУ хэсэгт хийгдэж буй инженерийн шугам сүлжээний ажлууд байна. Санхүүгийн болон материал хангамжийн дутагдлаас болж түр царцсан ажлуудын гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй уулзаж гарц гаргалгааг хэлэлцлээ.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх