Баян-Өндөр сумын ЗДТГ болон Ёс зүйн дэд хорооноос “ЁС ЗҮЙТЭЙ АЛБАН ХААГЧ” сэдэвт багц сургалт зохион байгуулж байна.
“ЁС ЗҮЙТЭЙ АЛБАН ХААГЧ” сургалтын нэгдүгээр ээлжийн сургалтад Баян-Өндөр сумын ЗДТГ-ын 42 албан хаагчид хамрагдлаа. Энэ үеэр Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга Ж.Баасансүрэн, Ёс зүйн дэд хороон дарга А.Баясгалан нар нээж үг хэллээ. Монголын ёс зүйн академийн ерөнхийлөгч, хууль зүйн доктор Ж.Оймандах сургалтын сэдвээр лекц уншиж, практик жишээ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сэтгэгдэл үлдээх