Image

Зэст баг нь АДХГЗ-ны 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Тус баг нь 6500 м.кв талбайг эзлэн оршдог бөгөөд Найрамдлын өндөрлөг, Барилгачдын талбай, Бурхан багшийн сэрэг дүр гэсэн томоохон бүтээн байгуулалттай билээ.
Тус баг нь 6500 м.кв талбайг эзлэн оршдог бөгөөд Зэст баг нь Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн дарга, гишүүд, Багийн Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, Хэсгийн ахлагч гэсэн орон тооноос бүрдэнэ. Цагдаагийн хэсэг, Өрхийн ЭМТ, СӨХ-той өдөр тутмын үйл ажиллагаагаа уялдуулан ажилладаг.

1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин асан Ш.Сүрэнжав, Аж үйлдвэрийн гавьяат асан Д.Адъяа, Монгол улсын гавьяат багш Б.Цээсүрэн, гавьяат агрономич Б.Цэрэн, ХАА-н гавьяат Цэен-Ойдов, гавьяат холбоочин Г.Баттогтох,  гавьяат агрономич О.Дүгэрсүрэн, гавьяат хуульч С.Саадэлэг, гавьяат багш С.Бээжинсан, гавьяат эдийн засагч С.Лхаажав гэх мэт алдар цолтой, ардын авъяастай олон олон ахмад буурлууд ажиллаж амьдарч байгаа нь багийн иргэдийн бахархал билээ.

Зэст багийн иргэд орон сууцанд амьдардаг. Сууц өмчлөгчдийн 5 холбоо үйл ажиллагаа явуулж байна. Тус багийн нутаг дэвсгэрт үйлдвэр үйлчилгээ явуулдаг Аж ахуйн нэгж 68, тусгай зөвшөөрөлтэй 19, Төрийн байгууллага 10, үүнээс сургууль 3, цэцэрлэг 2, БОЭТөв, МЕДИПАС эмнэлэг болон бусад ААНБ-ууд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон багуудын нэг билээ. Тус баг нь 1536 өрх, 5210 хүн амтай, 100 гаруй гадаад иргэнтэй, ахмад 822, 0-18 насны  1838 хүүхэдтэй.

Холбоо барих утас: 

1 Зэст Засаг дарга  Д.Отгонжаргал 70357342 99769191
Зохион байгуулагч Н.Оюунсайхан  99364897
Нийгмийн ажилтан Д.Янжмаа 95119235

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх