Өдөрлөгийн хүрээнд тус багийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд өөрсдийн урласан гар урлал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, сурталчлан борлуулах боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.
Мөн иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай хүргэх зорилгоор дараах байгууллагууд оролцож, холбогдох мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж байна.
Үүнд:
- Газрын харилцаа, хот байгуулалтын газар
- Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК
- Орхон аймгийн Цагдаагийн газар
- Орхон аймгийн Эрүүл мэндийн газар
Ингэснээр өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихийн зэрэгцээ иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, орон нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.






Сэтгэгдэл үлдээх