Наран


Image

Эрхэм зорилго:

Багийн иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж, багийн айл, өрхөд төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, чадварлаг тэргүүний баг байхад оршино.

Товч танилцуулга:

Наран баг 1984-1994 он хүртэл 2-р хороо нэртэй ажиллаж байсан.

1994 оны 4 дүгээр сарын 8-ний өдөр Эрдэнэт хотын АТХ-ын 14 дүгээр тогтоолоор хороо нь багийн зохион байгуулалтанд орж, Наран баг үүсгэн байгуулагдсан.

Наран баг нь зүүн талаараа Булаг, урд талаараа Цагаанчулуут, баруун талаараа Даваат, Шанд багуудтай хил залгаа оршдог.

Баг нь 124.0 га газар нутаг дэвсгэрт, 76 гудамж, 874 өрх, 3002 хүн амтай. 26 өрхийн 1789 тоо толгой малтай. Тус багийн нутаг дэвсгэрт 46 аж ахуйн нэгж, 1000 км-ын усан сан, 3-р сургууль, 6-р цэцэрлэг, гэр хорооллын Хүрэнбулаг үйлчилгээний төв, Хүүхэд залуучуудын Баян-Өндөр соёлын төв, ЭБЦТС ТӨХК хороолол салбар, Цагдаагийн хэсэг зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Одоо багийн ажлын алба:

  • Засаг дарга Б.Амаржаргал
  • Зохион байгуулагч Д.Одонтунгалаг
  • ГБХХНийгмийн ажилтан Б.Алтантуяа
  • Багийн ажилтан Б.Мядагмаа
  • Багийн ажилтан Т.Ундармаа
  • Багийн ажилтан С.Болдбаатар
  • Багийн ажилтан С.Мөнхтуул

нар төрийн үйлчилгээг цаг алдалгүй тухай бүрд нь иргэдэд хүргэн үйлчилж байна.

2026 оны 1 дүгээр улирлын байдлаар 821 өрх, 3136 хүн ам, үүнээс эрэгтэй 1554 буюу 49,55 %, эмэгтэй 1582 буюу 50,44 %, 0-18 насны 1009 хүүхэд, 55 дээш насны 656 ахмад, гэрт 125 өрх, байшинд 696 өрх амьдарч байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх