ГОВИЛ БАГИЙН ХАЛИА ҮҮССЭН ХЭСЭГТ ХАМТРАН АЖИЛЛАСАН "ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ" ХХК-ИЙ ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Байгаль, цаг уур дулаан байгаатай холбоотойгоор Баян-Өндөр сумын Говил багийн Булагтын Б, В хэсэгт өнгөрсөн сараас эхлүүлэн халиа тошин үүссэн.
Халиа үүссэн цагаас эхлэн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас шороо буулгаж, далан босгох ажил эхлүүлсэн болов ч тус даланг давж дахин халиа үүссэн.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэрүүдэд далан босгох ажилд хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу "Зэс-Эрдэнийн хувь" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 40 хово машин буюу 720м3 шороог халиа үүссэн хэсэгт буулган далан босголоо.
Говил багийн оршин суугчдыг халиа тошинд өртөхөөс сэргийлэн хамтран ажилласан тус компанийн хамт олонд Баян-Өндөр сумын ЗДТГ болон Говил багийн иргэдийн өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.
https://www.facebook.com/100081996504327/videos/1134228837837411
Сэтгэгдэл үлдээх