Чуулганд Баян-Өндөр сумын болон багуудын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн төлөөлөл 145 залуус идэвхтэй оролцлоо.
Байгууллага бүрд залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулах, салбар бүрийн төлөөлөл болсон залуучуудын дуу хоолойг сонсон идэвхжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг олж харах, тэдний санал санаачилгыг дэмжих, залуучуудын чиглэлээр хэрэгцээнд тулгуурласан бодит үйл ажиллагааг зохион байгуулж, аймгийн нийт залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой.
26 багийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдэд “Залуучуудын хөгжил, өөрчлөлт, оролцоо” сургалт зохион байгуулагдлаа.
Тус чуулганаар “Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих бодлого, Монголын залуучуудын өнөөгийн байдал” сэдвээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батдорж, “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги 2025-2030” төслийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Залуучуудын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Хулан нар танилцууллаа.
Сэтгэгдэл үлдээх