Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дэх хэсэгт “Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг сонгоно” гэж заасан байдаг.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2026 онд хэрэгжих төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахад үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр орж ажиллах боломжтой худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан /А3 сертификат/ мэргэшсэн ажилтны гэрчилгээтэй иргэн та дараах холбоосоор орж бүртгэлд хамрагдана уу.
Сэтгэгдэл үлдээх