2026 онд Хоршоо хөгжүүлэх сангаас 600 сая төгрөгийн зээл олгохоор төлөвлөгөөнд туссан. Өнгөрсөн 2-р сарын 27-ны өдрөөс эхлүүлэн 1 сарын хугацаанд хоршоодоос төслийн материал хүлээн авсан бөгөөд нийт 6 хоршооноос 815 сая төгрөгийн хүсэлтийг ирүүлсэн. Ирсэн хүсэлтийг төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэж 6 хоршоонд 600 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Хоршоодыг үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл
- Зоорины аж ахуй
- Чихмэл тоглоом, даавуун торны үйлдвэрлэл
- Хүнсний үйлдвэрлэл
- Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл байна.






Сэтгэгдэл үлдээх