Цаг үеийн мэдээлэл


Image

📌Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ой, Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагчдын дунд Баян-Өндөр сумын “Шилдэг үсэглэгч” үсэглэлийн тэмцээнийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Залуучуудын ордонд амжилттай зохион байгууллаа.

📌Тус арга хэмжээнд Орхон аймаг Баян-Өндөр сумын ЕБ-ын 15 сургуулийн 86 сурагчид мэдлэг чадвараа өрсөлдөж шилдэг үсэглэгчдээ тодруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

📌1- р байр 18 дугаар сургуулийн 6б ангийн сурагч Ц.Мөнхжин

📌2- р байр 4 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч Г.Нандиншүр

📌3- р байр 14 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч О.Бадамлянхуа

Тусгай байр 14 дүгээр сургуулийн 6г ангийн сурагч Д.Эрдэм-Оюу нар тус тус шалгарлаа.

📌 📌 📌Энэхүү тэмцээний гол зорилго нь хүүхэд багачуудад үндэсний хэл, эх бичгийн соёлоо түгээн дэлгэрүүлэх, монгол хэл бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, эргэлзээтэй бичигддэг үгсийг танин мэдэх, эх хэлээ хайрлан хамгаалах түгээн дэлгэрүүлэх өвлөн уламжлах зорилготой юм.

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх