Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өндөр сумын 338 ээж “Эхийн алдар” одонгоор шагнуулж байна. Үүнээс эхийн нэгдүгээр зэргийн одонгоор 40 ээж, хоёрдугаар зэргийн одонгоор 298 ээж шагнууллаа.
“Эхийн алдар” одонгоор шагнах журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр одон авч буй ээжүүдийн хамгийн ахмад нь 86 насандаа нэгдүгээр зэргийн одон хүртэж байгаа бол хамгийн залуу ээж нь 27 настай, дөрвөн хүүхдийн ээж байна.
Энэ жил Дэнж багаас нэгдүгээр зэргийн одонгоор 5 ээж, хоёрдугаар зэргийн одонгоор 12 ээж, нийт 17 ээж “Алдарт эх”-ийн одон хүртэж байна.
Төр түмнийхээ талархлыг хүлээсэн үзэсгэлэнт сайхан ээжүүд, мөн гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.








Сэтгэгдэл үлдээх