Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаар дээд боловсролын байгууллагын суралцагчдад олгох оюутны тэтгэлэгт хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталлаа.
Тус хөтөлбөр нь 2025 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэт цогцолбор” их сургуульд суралцах 67 оюутанд хөтөлбөрөөс дэмжлэг олгосон.
Хөтөлбөрийн хүрээнд Баян-Өндөр сумын 2026 оны төсөвт 220 сая төгрөгийн дэмжлэг олгохоор батлагдсан. Хүсэлтийг 07 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд Баян-Өндөр сумын ЗДТГ-ын 306 тоотод хүлээн авна.









Сэтгэгдэл үлдээх