Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Эцэг, эхийн зөвлөлөөс албан хаагчдад зориулан "Урмаар гэрэлтэх хүмүүн" ТББ-ын сургагч багш Ш.Баярцэцэгийн “Амьдралын замаа баяр баясгалангаар цэнэглэх нь” сэдэвт сургалтыг хамтран зохион байгууллаа.
Энэхүү сургалтын хүрээнд:
- Хүүхдийн хүмүүжил сэтгэл хөдлөлөө удирдах
- Гэр бүлдээ чанартай цагийг бүтээх
- Сэтгэлд үлдээх үгэн хайрыг мэдрүүлэх арга
- Харилцааны алтан дүрэм тус тус дэд сэдвийн хүрээнд ярилцлаа.
Энэ нь гэр бүлийн аз жаргал, хүүхдийн зөв хүмүүжил, эцэг эхийн оролцоо, харилцааны эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.








Сэтгэгдэл үлдээх