Говил


Image

1973 оныг хүртэл байгалийн сайхан цогцолсон эрдэнэсийн ордны уурхайн талын цэцэгс халиурсан нутагт эрин зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын Илгээлтийн эзэд Барилгын цэргийн анги салбарууд  майхан босгон байршилж байжээ.

       Анхны засаг захиргаа “Найрамдал хороо” нэртэйгээр 1974-1979 онд байгуулагдсан түүхтэй.

      Говил баг 1994 онд байгуулагдан анхны багийн ИНХ-ын даргаар Д.Агваанжамба, засаг даргаар Б.Сүхбаатар, засаг даргын туслахаар Б.Лхагвасүрэн нар ажиллаж байжээ.

     13560 га газар нутагтай, Гэр хороолол, Чулуут, Дэнж, Хонхор Булагт А,Б,В, Говил А, Илгээлт, Тахилт, 100 айл, Ар булаг,Баянцагаан,Бөхөн, нэртэй хэсгүүдтэй.

1000 өрх 4000 хүн амтай, 494 ахмад настан, бүтэн өнчин хүүхэд 7, хагас өнчин хүүхэд 45, хөгжлийн бэрхшээлтэй 210 иргэн,  67 малтай өрх, 2 ААН-д нийт 4594 толгой мал, 8 өрхөд 129 ш 5 төрлийн шувуу,3 өрх -196 гахай,  27 гудамж, 450 хашаа, 31 нийтийн байр, 2 орон сууц, 100 айлын 50 байр, 14 хайус, төрийн байгууллага 6,  аж ахуйн нэгж компани 36, хувиараа хөдөлмөр эрхэлдэг өрхийн үйлдвэрлэгч 42, төрийн бус байгууллага 2, шашны байгууллага 3, салбар цэг 6 тус тус үйл ажиллагаа эрхэлж ажиллаж амьдарч байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх