Цаг үеийн мэдээлэл


Image

Бүгд Найрамдах САХА улсын /ЯКУТ/ Усть-Алдан аймгийн Засаг дарга Алексей Васильевич ФЕДОТОВ, Засаг даргын орлогч Семён Семёнович БУРНАШЁВ, Боловсролын газрын дарга Гаврил Гаврильевич ТИМОФЕЕВ, Силим ХХК-ын захирал Александр Афанасьевич НЕУСТРОЕВ нарын төлөөлөгчид Орхон аймаг, Эрдэнэт хотод айлчилж байна.

Төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Усть-Алдан аймаг нь 21 хот, түүний дагуул 25 тосгонтой Якут улсын томоохон суурин газруудын нэг бөгөөд эдийн засгийн үндсэн чиглэл нь мал аж ахуй, газар тариалан ажээ.

Шууд харилцаатай, хамтын ажиллагаатай хотуудтайгаа спорт, соёл урлагийг хөгжүүлэхэд голлон анхаарч ажилладаг байна.

Хоёр орны бүс нутаг хоорондын хамтын ажиллагаанд түлхэц өгөх, ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхай, соёл спорт, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар уулзалтын үеэр санал солилцлоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх