Тамгын газар


Image

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь төрийн албаны ёс зүйг эрхэмлэн дээдэлж, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, ил тод, түргэн шуурхай хүргэх эрхэм зорилготой ажиллаж байна. 2023 оны байдлаар 130 төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд үүнээс

-ТӨРИЙН ЗАХИРГАА 23, 
-УЛС ТӨРИЙН 28
-ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 27
-БАГИЙН АЖЛЫН АЛБАНД 52 
албан хаагчийн орон тоотойгоор иргэдэд төрийн ажил үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд Хуулийн хүрээнд ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж иргэдийн сэтгэл ханамжийг сайжруулж, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж түүний хамгаалалтыг сайжруулах орчинг бүрдүүлснээр хөгжлийн түвшинг цогцлоох олон улсын жишигт хүрсэн төрийн захиргааны манлайлагч байгууллага болох, мөн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь байгаль орчны талаарх хууль эрх зүйн шаардлагыг биелүүлэн сумын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо байгальд ээлтэй байх шаардлагыг нэн тэргүүнд тавин, өөрсдийн дотоод үйл ажиллагаанд ашиглагдах цаас болон эрчим хүчний хэрэглээг боломжит бага түвшинд байлгаж, хог хаягдлын оновчтой шийдлээр дахин ашиглалтад оруулж, нийт ажилтан албан хаагчдад “ЭКО” хандлагыг төлөвшүүлсэн “НОГООН СУМ”-ыг хөгжүүлэхэд түүчээлэгч байгууллага байна хэмээн чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлээд байна.

Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор Баян-Өндөр сум 130 бүтэц, орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа ба үүнээс төрийн захиргааны 23, төрийн үйлчилгээний 27, багуудын ажлын албанд 78 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үйлчилгээний чанар түвшинг сайжруулахад анхаарч албан хаагчдаа ажлын байрны чиг үүргийн дагуу туршлага судлах, суралцах боломжоор бүрэн хангаж ажилладаг бөгөөд ажилчдын харилцаа хандлага, хувь хүний хөгжил, чиглүүлэх сургалт семинарт шат дараатай суралцууллаа.

Төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, ил тод түргэн шуурхай хүргэх, орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн санал бодлыг хүлээн авч богино хугацаанд шуурхай шийдвэрлэдэг байх зорилгоор “Цахим сум” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Баян-Өндөр сумын архив буюу удирдлагын баримт бичгийг 100 хувь цахимжуулах ажлыг хийж 3 нэр төрлийн 744 баримт бичгийг цахимжууллаа.

Хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд мэдээ мэдээлэл, санал хүсэлт, өргөдөл гомдлоо цахимаар шийдвэрлүүлж цааснаас татгалзаж цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой болох юм. Энэ үүднээс манай хамт олон захиргааны II байр буюу Баян-Өндөр сумын ЗДТГ-ын нэг давхарт цахим системийг байрлуулсан.

 Монгол улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор сумын ЗДТГ-т тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан Санхүүгийн алба байгуулах тухай шийдвэрийг үндэслэн Баян-Өндөр сумын Засаг даргын 2016 оны Б/38 дугаартай захирамжаар сумын санхүүгийн алба байгуулагдсан.

Баян-Өндөр сумын Санхүүгийн алба нь албаны дарга, төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч, нярав гэсэн бүтэц орон тоотой дараах эрх зүйн баримт бичгийн хүрээнд ажиллаж байна. 2023 онд Баян-Өндөр сум нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 117 төсөл, арга хэмжээг 5,3 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ.

Баян-өндөр сумын ЗДТГ-ын өргөдөл гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх дундаж хугацаа нь 14 хоног буюу мэргэжилтэнд ирсэн өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж хэвшсэн.

2023 онд 384 иргэнд 27.35 га газрыг шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөснөөс хагас жилийн байдлаар Засгийн газрын 2023.03.22-ны өдрийн 105 дугаар тогтоолыг үндэслэн Аймгийн Засаг даргын захирамжаар 175 иргэнд 14.4 га газрыг шинээр өмчлүүлсэн.

Баян-Өндөр сум нь 2012 онд өргөдөл өгсөн иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд 188 иргэнд 12.62га газрыг шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгохоор төлөвлөснөөс төлөвлөгөөний дагуу 188 иргэнд 12.62га газрыг олгосон байна.

Өрхийн тариалан эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд шаардлагад нийцсэн 500 өрхөд 10 тн төмс, 500 ширхэг багц хүнсний ногооны үр тарааж, 4 га.д тариалалт хийлээ. Иргэдэд төмс хүнсний ногооны үр олгохдоо анхан шатны сургалт орсон нь энэ оны хувьд онцлог байлаа.

Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангийн зээлийг олгож эхэлсэн ба 2022 оноос эхлэн хоршоог хөгжүүлэх сан болж өөрчлөгдсөн. Дээрх хугацаанд нийт 549 иргэн, аж ахуй нэгжид 4 тэрбум 780 сая төгрөгийн зээл олгосон. Үүнээс 2023 онд 6 аж ахуй нэгж 13 иргэнд 400 сая төгрөгийн зээл олгоод байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх