Үйл ажиллагааны ил тод байдал


Image

Орхон аймгийн Засаг даргын “Утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг хориглох тухай” А/92 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Баян-Өндөр сумын ЗДТГ, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Цагдаагийн газрууд хамтран ажлын хэсэг байгуулж сургуулийн 500 метрийн ойр орчмын аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ.

       Тус хяналт шалгалтын хүрээнд сургуулиас 500 метрээс дотогш утаат болон электрон тамхийг зарах, сурталчилах зэргийг таслан зогсоох талаар үүрэг чиглэлийг 300 аж ахуйн нэгжүүдэд өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх