Цахим үйлчилгээ


Image

Манай суманд архичин хүний талаарх сөрөг ойлголт зонхилдог боловч архидалтаас өөрийгөө татаж авч байгаа энгийн иргэдийн талаарх ойлголт нийгэмд дутмаг байдаг. Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Даваацэрэн овогтой Алтансүх 2022 оны 3 сард Нийгэмд архины донтолтонд орсон иргэдийг сургалтаар дамжуулан нийгмийн идэвхтэй иргэн бэлтгэж нийгэмд гаргах зорилготой “Бидний амжилт бидний урам” ТББ байгуулан ажиллаж байна. Тэрбээр Баян-Өндөр сумын Засаг даргатай уулзах хүсэлт гарган орон нутагт тулгараад байгаа архидалт, мөн архи уудаг хүмүүсийг ажилд авдаггүй, нийгэмд эзлэх байр суурьгүй, архинаас гарах аргаа олохгүй зэрэг бэрхшээлийн талаар ярилцлаа. Өөрийн санаагаа Засаг даргад уламжилж архинд орсон хүмүүсийг архины донтолтоос гарахад нь тусалж, ажлын байраар хангах, олон хүн архинаас гарахыг хүсдэг боловч хангалттай мөнгө, дэмжлэг байдаггүй тухай Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнд ярьж хүсэлт гаргасан юм. Засаг дарга ажилд нь дэмжлэг болох үүднээс архины хамааралтай иргэнийг хүлээн авч уулзан ярилцах, орчин нөхцлийг бүрдлүүлэх ажлын байраар ханган дэмжин ажиллана гэдгээ уламжиллаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх