Image

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ, СУРГАЛТЫН ТӨЛБӨР ОЛГОГДОХ ЖУРАМ

ДАРААХ СУРАЛЦАГЧИД СУРГАЛТЫН ТӨЛБӨР ОЛГОНО.

  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл, эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд багш мэргэжилээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтандаа 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-с дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь.
  • Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн. /энэ заалтыг ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор нэмсэн/
  • Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн

ДАРААХ СУРАЛЦАГЧИД АМЬЖИРГААНЫ ЗАРДАЛ ОЛГОНО

  • Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол улсын иргэн
  • Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн
  • Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД

  1. Өргөдөл (суралцагчийн)
  2. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  5. Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг /үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт голч дүн 2.0-ээс дээш/
  6. Багийн Засаг даргын тодорхойлолт
  7. Бүтэн өнчин, хагас өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагч холбогдох бичиг баримт (хөдөлмөр магадлалын комиссын шийдвэр, нас барсаны гэрчилгээ)
  8. Эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүний нотлох баримт

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх