Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ЖДҮ, бизнес эрхлэгч нарт техник эдийн засгийн үндэслэл, төсөл, бизнес төлөвлөгөө бие даан боловсруулах, бизнес эрхлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, дадлага, чадвар олгох зорилгоор "Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ-тай гэрээ байгуулан хамтран ажилласаар ирсэн.
Энэхүү гэрээний дагуу “Бизнесээ хөгжүүл" нэртэй 2 дугаар шатны 5 өдрийн 40 цагийн сургалтыг өнөөдрөөс эхлүүлж байна. Сургалтанд нийтдээ 16 иргэн хамрагдаж байгаа ба Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас бэлтгэгдсэн мэргэжлийн багш нар хичээлийг заах ажээ.
Сэтгэгдэл үлдээх