Цаг үеийн мэдээлэл


Image

Баян-Өндөр сумын ЗДТГ 2022 оны Шилдэгүүдээ шалгаруулж, энэ онд хамт олноо хошуучлан манлайлж ажилласан албан хаагчидаа шагнан урамшуулж, баярын хурлаа зохион байгууллаа.

2022 оны "Шилдэг төрийн захиргааны албан хаагч"-аар Баг харицсан ахлах мэргэжилтэн С.Сэрээтэрдорж

2022 оны "Шилдэг төрийн үйлчилгээний албан хаагч"-аар ЗДТГ-ын жижүүр Т.Цолмон

2022 оны "Шилдэг багийн Засаг дарга"-аар Баянцагаан багийн Засаг дарга Л.Наранжав

2022 оны "Шилдэг Зохион байгуулагч"-аар Малчин багийн Зохион байгуулагч Б.Жаргалсайхан

2022 оны "Шилдэг Нийгмийн ажилтан"-аар Бүрэнбүст багийн Нийгмийн ажилтан Б.Содтуяа нар шалгарлаа.

Харин 2022 оны шилдэг багаар Булаг, Шанд, Бүрэнбүст багууд шалгарсан юм.

Мөн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын нягтлан бодогч А.Адъяадолжин Орхон аймгийн "Шилдэг нягтлан бодогч"-оор шалгарсан нь ЗДТГ-ын санхүүгийн алба болон нийт албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн томоохон үйл явдал боллоо. Хөдөлмөр бүтээл дүүрэн нэгэн оныг үдэж буй хамт олондоо талархал илэрхийлж, 2023 ондоо улам их амжилт гаргахыг хүсье.

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх