Цаг үеийн мэдээлэл


Image

Өнөөдөр Жаргалант суманд 2023 оны Малчид тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөнд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн 180 орчим төлөөллийг хамрууллаа.

Зөвлөгөөнөөр малчид, тариаланчдад тулгамддаг аливаа асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцож байна. Мөн 2023 онд орон нутгаас болон Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар хэлэлцсэн юм. Зөвлөгөөнд урилгаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, ХХААГ-ын дарга, Ж.Бат-Өлзий нар оролцож, баяр хүргэж үг хэллээ.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх