Цаг үеийн мэдээлэл


Image

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газартай хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг хамтран зохион байгууллаа. Уг өдөрлөгийн хүрээнд Баян-Өндөр сумын ЗДТГазар иргэдийнхээ дуу хоолой, санал хүсэлтийг хүлээн авч, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай чирэгдэлгүй хүргэх үүднээс Тамгын газрын мэргэжилтнүүд, 26 багийн ажлын алба хамтран оролцлоо. Өдөрлөгт Хэмнэл Соёлын төвийн уран бүтээлчид ая дуугаар мэндчилгээ дэвшүүллээ. Уг өдөрлөгийн үеэр нийт давхардсан тоогоор 2108 иргэн хамрагдаж газрын асуудал буюу өргөдөл шүүлгэх, шинээр хэрхэн газар авах газар олголтын талаарх мэдээллүүдийг авах зэрэгт 200 гаруй иргэн үйлчлүүлсэн бол зарим иргэдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан байна. Мөн Хүүхдийн баярын үеэр худалдаа эрхлэх зөвшөөрөл, ил задгай худалдааны талаарх мэдээлэл, мөн Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн мэдээлэл авах зэрэг асуудлаар нийт 477 иргэн хамрагдсан бол 26 багуудын ажлын албаар дамжуулан 1631 иргэн мэдээ мэдээллийг авч оролцсон байна. Мөн иргэдээс үйл ажиллагааныхаа талаар санал хүсэлтийг авч ажилласан байна.

Энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөг нь Орхон аймгийн Онцгой байдлын газартай хамтарч хийсэнээрээ онцлог юм. Өдөрлөгөөр эрэлч нохдын үзүүлбэр, өндрөөс үсрэх харайлт, галын үед аврах ажиллагааны үзүүлбэр зэргээс иргэдэд сонирхуулав. Мөн иргэдийн дунд АХА тэмцээнийг зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн үеэр Жижиг дунд бизнес эрхлэгчид болон модны үзэсгэлэн худалдаа явагдлаа.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх