Цаг үеийн мэдээлэл


Image

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 18 дугаар сургуулийн сурагчид өнөөдөр "Мөнгөн хонхны баяр"-аа тэмдэглэн өнгөрүүллээ. Тус сургуулийг энэ жил 5, 9, 12 дугаар ангийн 146 сурагч төгсөж, анги дэвшиж байгаа бөгөөд энэ өдөр сурагчид сурсан мэдсэнээ эцэг эх, багш нартаа тайлагналаа. Сургуулийн захирал П.Батбаяр төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ ирээдүйн хүсэл тэмүүлэл бүхэнд нь амжилт хүсэж, шилдэг үлгэр жишээ сурагчид байсанд талархлаа илэрхийлсэн юм. Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн, сумын ИТХ-ын төлөөлөгч О.Амарсайхан нар оролцож баяр хүргэлээ.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх