АЛСЫН ХАРАА 2050
№11. Засаглал
Улс орны хөгжлийг чиглүүлэн зохицуулагч нь төр бөгөөд төрийн бодлого, үйл ажиллагаа нь хөгжлийг дэмжих, таатай нөхцөл бүрдүүлэх, үр нөлөөтэй зохион байгуулахад чиглэх ёстой. “Алсын хараа 2050”-ын Засаглалын бодлогод Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтоож, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжин, улмаар хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх