Цаг үеийн мэдээлэл


Image

😷 Улаанбурхан өвчин гэж юу вэ?

Улаан бурхан өвчин нь 🧬вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн 🤧ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага 👶👧насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх 😔эрсдэл өндөр байдаг.

ℹ️ Улаанбурхан өвчин аюултай юу?

Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 😥96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины 🩻хатгалгаа, 🧠тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар ☠️үхэлд хүргэх аюултай.

🛡Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд:

🗓5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 👶10 сартайгаас 👧8 насны хүүхдийг 🏨сум, 🏩ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт 💉дархлаажуулалтад хамруулна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтанд өмнө нь товлолын дагуу 💉УГУ (улаанбурхан, гахай хавдар, улаанууд) вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 👶10 сартайгаас 👧8 насны бүх хүүхэд хамрагдана.

✅Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх